УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

УИХ-ын гишүүн Г.Баярсайханы 2009 оны 500 сая төгрөгийн зарцуулалтын тайлан

Posted by ИТХ on 2010/10/16

“Урагш дэвших холбоо” ТББ-аас хүсэлт тавьсны дагуу 2010 оны 6-р сарын 15-нд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан дээрх мөнгийг “өөрийн сонгогдсон тойрогт 2009 оны Улсын төсөвт батлагдсан 500,0 сая төгрөг” гэж нэрлээд хэрхэн зарцуулсан тайлангаа албан бичгийн хавсралтаар ирүүлснийг дор нийтлэв. Харин 2010 оны төсвийн тухай хуульд УИХ-аар тодотгол орж байгаа тул 2010 оны нэг тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна гэсэн юм.

Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хуулиар баталсан төсөв буюу орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор Тэргүүн шадар сайдын багцад тусгагдсан 500.0 сая төгрөгийг тойрогт тулгамдаж байгаа нэн даруй шийдвэрлэх шаардлагатай олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахад захиран зарцуулсан. Гишүүд 500.0 сая төгрөгийг бэлнээр авдаггүй бөгөөд тухайн хөрөнгө оруулалтыг төрийн захиргааны байгууллагууд сонгон шалгаруулалтын зарчмаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж ажлын явцыг нь хянаж байдаг.  Иймд Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан тойрогтоо Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас ирүүлсэн саналыг үндэслэн дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Хийгдсэн  ажил Төсөвт  өртөг Тендрийн  ажил зохион байгуулсан газар Тайлбар
1 Чингэлтэй дүүргийн амьжиргааны  баталгаажих түвшингээс  доогуур орлоготой  нэн  ядуу  орон  гэргүй  80  иргэнд  дөрвөн  ханатай  иж  бүрэн  гэр  35  ширхэг, таван  ханатай  иж  бүрэн  гэр  45  ширхэгийг  өгсөн  Тэргүүн  шадар  сайдын  2009-06-08-ны  өдрийн  41-р  тушаалаар  НХХС-ын  багцад 70,0 сая төгрөг НХХЯ тендер  зохион  байгуулж  Хараагүй  иргэдийн  хөдөлмөр  сургалтын үйлдвэр  шалгаран  дээрх  гэрүүдийг  нийлүүлсэн Нийт  80  айл  өрх гэр  хүлээн  авсан
2 Хотын төвөөс  алслагдсан  гэр  хорооллын  иргэдэд  эмнэлгийн  түргэн  тусламжийн  үйлчилгээг  түргэн  шуурхай  хүртээмжтэй  болгох  зорилгоор дүүргийн  12, 17, 18-р  хорооны  өрхийн эмнэлгүүдэд  түргэн  тусламжийн  машин  өгсөн  Тэргүүн  шадар  сайдын  2009-06-08-ны  өдрийн  41-р  тушаалаар  ЭМС-ын  багцад 20,0  сая  төгрөг ЭМС-ын  багцад  байсан  энэхүү  ажил  ЧД-ийн  Засаг  даргын  багцад  шилжиж ЧД-ийн  ЗДТГ тендерийг  зохион  байгуулсан Тендерт “Сликон стилл”  ХХК шалгарч  Honda Accent маркийн  3 авто машин  нийлүүлсэн Дүүргийн  Шижид дүг, Мөнх үйлстэн , Үйлст нэгтэн өрхийн  эмнэлгийн  ажилтнуудад хүлээлгэн  өгөв.
3 Хотын  төвөөс  алслагдсан  гэр  хорооллын  иргэдэд  амьдрах  орчныг  нь  сайжруулах  зорилгоор халуун  ус, үсчин,  гуталчин  байрлах  ахуйн  үйлчилгээний  цогцолборыг  дүүргийн 10, 13, 14, 17-р  хороонд  барив Тэргүүн  шадар  сайдын  2009-06-08-ны  өдрийн  41-р  тушаалаар  ЗТБХБС-ын  багцанд  180,0 сая  төгрөг Тендрийг  ЗТБХБЯ-ны  Сургалт, захиалагчийн  алба зохион байгуулж  тендерт “Буурал сутай” ХХК, “Баасан трейд”ХХК, “Эрдэнэ сэрвээ” ХХК тус  тус  шалгаран  гүйцэтгэсэн.   Барилгын  ажил  дуусан бэлэн болоод  байна.
4 Дүүргийн  10,11,12,14,19-р  хороонд  явган  зорчигчийн  гүүр,  17-р  хороонд  авто  гүүр барьж  ашиглалтанд  орууллаа. Тэргүүн  шадар  сайдын  2009-06-08-ны  өдрийн  41-р  тушаалаар  ЗТБХБС-ын  багцад  176  сая  төгрөг Тендрийг  авто  замын  газар  зохион байгуулж  гүйцэтгэгчээр  “ЗМЗ” ХХК, Хансуун  зам ХХК тус тус  шалгаран  гүйцэтгэсэн. Гүүрнүүд өнгөрсөн  9  сард  ашиглалтанд  орсон 
5 Дүүргийн  5,37,39-р сургуулиудад  сүүлийн  үеийн  иж  бүрэн 65 ширхэг  компьютер  өгсөн Тэргүүн  шадар  сайдын  2009-11-04-ны  өдрийн  123-р  тушаалаар  ЗТБХБС-ын  багцад  50,0  сая  төгрөг Тендерийг  ЗТБХБЯ-ны сургалт  судалгаа  хөрөнгө  оруулалт,  барилга захиалагчийн  алба зохион  байгуулж  тендерт “Хард сервис” ХХК, “Аривжих ням “ ХХК тус  тус  шалгаран гүйцэтгэсэн Сургуулиудад  компьютерийн  танхим байгуулав
6 Дүүргийн  9-р хорооны  байрны  тавилгыг  шинэчлэв Тэргүүн  шадар сайдын  2009-12-17-ны  өдрийн  141- р тушаалаар ЗТБХБС-ын  багцад  4,0  сая  төгрөг Тендерийг  ЗТБХБЯ-ны  Сургалт,  судалгаа  хөрөнгө  оруулалт, барилга  захиалагчийн  алба  зохион  байгуулж тендерт “Арвижих ням” ХХК  шалгарсан  оффис  тавилга  нийлүүлсэн   

Хорооны  байранд  оффисын  шинэ  иж бүрэн  тавилга өгөв

Нийт 500,0  сая  төгрөг
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s

 
%d bloggers like this: