Ноолуурын үйлдвэрлэл төсөл хэрэгжүүлж байгаа …
Posted by ИТХ on 2010/10/28
Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг (Ардчилсан Нам) 2009 оны 500 сая ба 2010 оны 1 тэрбум төгрөгийн хуваарилалт ба зарцуулалтын тухай мэдээллээ нэгтгэн ирүүллээ. Мэдээллийн эх сурвалж: УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн 2010 оны 10 сарын 25-ны өдрийн 11/7209 албан тоот бичиг.
2009 оны 500 сая төгрөг:
Хийсэн ажлын нэр | Төсөвт өртөг
/сая.төг/ |
Тайлбар |
Сумдын эмнэлгүүдийг унаажуулах | 30.0 | Ханх, Цэцэрлэг сумдын хүн эмнэлэг шинэ УАЗ-469 машин олгосон. Тендерийг аймгийн ЗДТГ-аас шалгаруулсан. |
Мөрөн сумын өрхийн эмнэлгүүдийг унаажуулах | 24.6 | Мөрөн сумын 6 өрхийн эмнэлэгт 6 жижиг суудлын автомашин олгосон. Тендерийг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж шалгаруулсан. |
Сумдын хөгжлийг дэмжих, сумдад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл | 45.0 | 9 сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор сум бүрт 5 сая төгрөг зарцуулсан. Гүйцэтгэгчтус бүрийг сонгон шалгаруулах эрх нь сумдын Засаг дарга нарт шилжиж шийдвэрлэгдсэн. |
Ноолуурын үйлдвэрлэл төсөл-д | 300.0 | 100 ажлын байр шинээр бий болгох,жилдээ 300-500тн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг аймгийн ЗДТГ сонгон шалгаруулж хэрэгжүүлж байгаа. |
Шинэ сургуулийн суурь тавих | 100.0 | Жаргалант, Галт сумын сургуулиудад шинээр баригдах дунд сургуулийн суурийг тавьсан. Гүйцэтгэгчийг аймгийн ЗДТГ шалгаруулсан. |
Нийт дүн | 500.0 |
Leave a Reply