МАХН ба АН-ын хоёр гишүүн хамтарч цахилгаан дамжуулах шугам …
Posted by ИТХ on 2010/10/31
Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн (МАХН), Ц.Баярсайхан (Ардчилсан Нам) нар 2009 онд өөрсдийн саналын дагуу зарцуулахаар хуваарилагдсан тус бүрийн 500 сая төгрөгийг нийлүүлэн Ноён, Сэврэй сумд руу цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажилд зарцуулжээ. Мэдээллийг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Төрийн сан болон Хөгжлийн Бодлогын хэлтсээс ирүүлэв.
Үр дүн?
Хийсэн ажлын нэр | Төсөвт өртөг | Санхүүжүүлсэн дүн | Тайлбар |
Ноён, Сэврэй сумдын 0.4 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажил. | 1 тэрбум | 1 тэрбум | Эрдэс баялаг, эрчим Хүчний Яам болон ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим Хүчний Газраас гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулсан бөгөөд гүйцтэггэгчээр “Цацраг цог” ХХК шалгаран 2009 оны 01 сарын 21-ны өдөр 09/233 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан байна. |
Нийт дүн | 1 тэр бум |
Leave a Reply