Барилгын засвар, хогын цэг, гудамжны гэрэлтүүлэг …
Posted by ИТХ on 2010/11/09
Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Батж.Батбаярын (Ардчилсан Нам) 2009 оны 500 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар туслахаас нь дараах мэдээллийг ирүүлэв.
Хийсэн ажлын нэр | Төсөвт өртөг/сая.төг/ | Гэрээт төсөвт/сая.төг/ | Тайлбар |
Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн барилгын засвар | 13 сая | 12.737976 сая | Марал гүн ХХК гүйцэтгэгчээр шалгарсан. 100% хүлээлгэн өгсөн. |
Хуучин хогийн цэгийг дарж шинээр хогийн цэг байгуулсан /Баянхонгор сум/ | 150 сая | 149.422825 сая | Гүйцэтгэл 80%. Чандмань Баянхонгор ХХК шалгаран гүйцэтгэсэн. |
Орчин үеийн, хэмнэлттэй, байгаль орчинд халгүй шинэ технологи нэвтрүүлж гудамжны гэрэлтүүлгийг сайжруулах төсөл /Баянхонгорт/ | 250 сая | 249.28 сая | Мастер энерги ХХК шалгарч, ажлаа 100% хүлээлгэн өгсөн. |
Лувсанданзанжанцан гэгээнтний түмэнөлзий гийсний 370 жилийн ойд зориулсан үндэсний төв барьж байгуулах. | 48 сая | 155.407 сая | Нэмэлт санхүүжилт шаардлагатай бөгөөд гүйцэтгэл 30%-тай байгаа. Унагатрейд ХХК шалгарсан. |
МҮБХ-оос хэрэгжүүлж буй нутгийн “Салхи” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-дыг Үндэсний бөхийн дэвжээгээр хангасан /нийт 23 сургууль хамрагдсан/ | 39 сая | 39 сая | Гүйцэтгэл 100% ашиглалтанд өгсөн. Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо гүйцэтгэгчээр шалгарсан. |
НИЙТ ДҮН | 500 САЯ |
Leave a Reply