Автозам тавьж зээл олгосон.
Posted by ИТХ on 2010/11/10
Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын (МАХН, одоо МАН) 2009 оны 500 сая төгрөгийн зарцуулалтын товч тайланг туслахаас нь ирүүлэв.
Хийсэн ажлын нэр | Төсөвт өртөг | Санхүүжүүлсэн дүн | Тайлбар |
Сумдын биеийн тамирын заал тохижуулалт, Бөхийн дэвжээтэй болгосон. Аймгийн төвийн сургуулиуд болон БТС хороонд, бүх сумдад. | 16,8 сая | 16,8 сая | Энэ төсөлд Одбаяр гишүүн 20 сая төгрөг оруулсан /энэ төслийн нийт дүн 36,8 сая төг/ |
Авто зам барьсан. Чойбалсан хот болон төмөр замын Баттүмэн өртөөг холбосон авто замыг барих. | 250 сая | 250 сая | |
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаа. Аймгийн ЖДҮ-г хөгжүүлэхэд туслах зорилгоор бага хүүтэй урт хугацаатай жижиг зээл олгосон. | 233,2 сая | 233,2 сая | Хас банкаар дамжуулан нийт 22 аж ахуй нэгж, иргэнд төслийн зээл олгосон байна. |
НИЙТ ДҮН | 500 САЯ |
Leave a Reply