Гүйцэтгэгчээр “Газар ХХК” шалгарсан …
Posted by ИТХ on 2010/11/10
Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Энхбаяр (МАХН, одоо МАН)-ын 2010 оны 1 тэрбум төгрөгийн хуваарилалт ба зарцуулалтын явцын тухай мэдээллийг гишүүний туслахаас хүлээн авлаа. Харин 2009 оны 500 сая төгрөгийн зарцуулалтын тайланг хараахан ирүүлээгүй байна.
Хийсэн ажлын нэр | Төсөвт өртөг/сая.төг/ | Санхүүжүүлсэн дүн/сая.төг/ | Тайлбар |
Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж /сумдад/ | 47.652 сая | 47.652 сая | Гүйцэтгэгчээр Тулга төхөөрөмж ХХК шалгарсан. Хэрэгжиж дууссан. |
Цэцэрлэгийн тоглоом /сумдад/ | 5.8 сая | 5.8 сая | Гүйцэтгэгчээр Газар ХХК шалгарсан, хэрэгжилт 100%. |
Сургуулиудын сургалтын тоног төхөөрөмж, сургалтын материал /цогт, Цээл/ | 40 сая | 40 сая | Гүйцэтгэгчээр сумдын ЗДТГ ажилласан. Хэрэгжиж дууссан. |
Хоршоодын үйл ажиллагааг дэмжих бөөний худалдааны төв, түүхий эд бэлтгэлийн төв байгуулах /сумдад/ | 156.7 сая | 156.7 сая | Гүйцэтгэгчээр Эрдэнэ ЗДТГ.Таванбогд трейд Глобалбридж ХХК, Буудайн хийморь ХХК нар шалгарсан бөгөөд хэрэгжиж дууссан. |
Эрчимжсэн газар тариалан, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйг дэмжих | 120.8 сая | 120.8 сая | Гүйцэтгэгчээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан ажилласан бөгөөд хэрэгжсэн. |
Жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих /сумдад/ | 228.5 сая | 228.5 сая | Гүйцэтгэгчээр Сорманлай хоршоо, Ханлиг тайшир, Сүүн цацал хоршоо нар ажилласан бөгөөд хэрэгжиж байгаа. |
Ногоон байгууламж байгуулах, цөлжилтөөс хамгаалах, зэрлэг ан амьтанд тэжээл тавих, ойн бүсийн зурвас /Цогт, Тайшир/ | 17.9 сая | 17.9 сая | Гүйцэтгэгчээр ГИДЦ газар, Тайшир сумын ЗДТГ ажилласан бөгөөд хэрэгжиж дууссан. |
Сургуулиудын сургалтын тоног төхөөрөмж /сумдад/ | 29.8 сая | 29.8 сая | Гүйцэтгэгчээр БСБ сервис хэрэгжсэн. |
Сумын соёлын төвийн техник, тоног төхөөрөмж /Бигэр/ | 11 сая | 11 сая | Гүйцэтгэгчээр сумын соёлын төв ажилласан бөгөөд хэрэгжсэн. |
Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн /Есөнбулаг/ | 200 сая | 200 сая | Гүйцэтгэгчээр Арвижих-Ундарга хоршоо, Шадар туслагч ХХК нар ажилласан бөгөөд бүрэн ашиглалтанд орсон. |
Багийн хөгжлийн төв /сумдад/ | 21 сая | 21 сая | Гүйцэтгэгчээр Орбитнэт ажилласан, хэрэгжиж дууссан. |
Сумдын эмнэлгүүдийн гал тогооны тоног төхөөрөмж /сумдад/ | 50 сая | 50 сая | Гүйцэтгэгчээр Тулга төхөөрөмж ХХК, Электрон-Алтай ХХК шалгарч бөгөөд хэрэгжиж байгаа. |
Олонбулаг багийн сургуулийн засвар /Халиун/ | 21 сая | 21 сая | Гүйцэтгэгчээр Харшийн цуурай ХХК ажилласан бөгөөд ашиглалтанд орсон. |
Малын үржил удмын санг сайжруулах /сумдад/ | 50 сая | 50 сая | Гүйцэтгэгчээр ХХААЖҮДГ-ын мал үржлийн алба ажилласан. Увс аймгийн Баяд үүлдрийн хурган хуц 500, төлгөн хуц 100 толгойг 600 өрхөд олгосон байна. |
Нийт дүн | 1 тэрбум |
Leave a Reply