Дахиад ноолуур байгуулах үйлдвэр …
Posted by ИТХ on 2010/11/10
Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг (Ардчилсан Нам) 2009 оны 500 сая ба 2010 оны 1 тэрбум төгрөгийн хуваарилалт ба зарцуулалтын тухай мэдээллээ нэгтгэн ирүүллээ. Мэдээллийн эх сурвалж: УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн 2010 оны 10 сарын 25-ны өдрийн 11/7209 албан тоот бичиг.
2010 оны 1 тэрбум төгрөгийн зарцуулалт:
Хийсэн ажлын нэр |
Төсөвт өртөг /сая.төг/ |
Тайлбар |
Жилд 300-500 тн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай анхан шатны боловсруулах үйлдвэр барих | 200.0 | Мөрөн суманд 2009 онд төсөл хэрэгжиж эхэлсэн. 2010 онд багтаж үйлдвэр ашиглалтанд орно. 100 ажлын байр шинээр бий болно. Гүйцэтгэгчийг аймгийн ЗДТГ шалгаруулсан. |
Хатуу хучилттай авто зам | 300.0 | Аймгийн ЗД-ын шийдэвэрээр Мөрөн суманд 2 км зам засварын ажил хийгдсэн. |
Эрчимжсэн мал аж ахуй, малжуулах | 97.0 | Орон нутгийн удирдлага, иргэдийн хүсэлтийг үндэслэж |
Жижиг, дунд үйлдвэрлэл | 80.0 | Төслүүдийг аймгийн ЗДТГ шалгаруулж, ХААН, Зоос, Хадгаламж банкуудаар дамжин хэрэгжиж байгаа. |
Сургуулиудад бөхийн дэвжээ | 78.0 | Үндэсний бөхийн 23, Чөлөөт бөхийн 2 буюу нийт 28ш бөхийн дэвжээгээр аймгийн бүх сумдын сургуулийг хангасан. Тендерийг аймгийн ЗДТГ шалгаруулсан. |
Монгол ногоо | 75.0 | Төслүүдийг аймгийн ЗДТГ шалгаруулж, ХААН, Зоос, Хадгаламж банкуудаар дамжин олгож эхэлсэн. |
Инженерийн хийцтэй худаг, уст цэг | 40.0 | Шинэ-Идэр, Арбулаг, Чандмань-Өндөр сумдад хийгдэхээр төлөвлөгдсөн. |
Эхчүүдийн амрах байр | 30.0 | Бүрэнтогтох суманд ажил бүрэн хийгдсэн. Алаг-Эрдэнэ суманд байрыг барьж эхэлсэн. Тендерийг аймгийн ЗДТГ шалгаруулсан. |
Хөдөө аж ахуйг бага оврын техникээр хангах | 30.0 | Тендерийг аймгийн ЗДТГ 9 сард зарласан, 11 сард Галт сумын Зүрх баг, Түнэл сумыг трактороор хангана. |
Халуун усны барилга /Мөрөн сумын 9, 12-р хороо/ | 30.0 | Аймгийн засаг даргад эрх нь шилжсэн. Ажил эхлээгүй байгаа. |
Сүү боловсруулах үйлдвэр /Галт сум/ | 20.0 | Орон нутагт санхүүжилт хийгдээгүйгээс ажил хүлээгдэж байна. |
Цагдаагийн хэлтсийн техник хэрэгсэл | 10.0 | Аймгийн цагдаагийн газарт хэрэгжүүлэх эрх нь шилжиж ажил хийгдсэн. |
Багийн төвийн тохижилт /Зашаант сум, 1, 2-р баг/ | 10.0 | Сумын засаг даргад хөрөнгө зарцуулах эрх нь шилжсэн. Ажил эхлээгүй байгаа. |
Нийт дүн | 1 тэрбум |
Leave a Reply