Бас нэг мэдээлэл
Posted by ИТХ on 2010/11/15
Нийслэлийн Чингэлтэй дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Очирбатын 2009 оны “тойргийн мөнгө” – 500 сая төгрөгийн зарцуулалтын талаар гишүүний туслахаас бас нэг мэдээлэл ирүүллээ. Өмнө авсан мэдээлэлтэй үндсэндээ давхардаж байна.
Хийсэн ажлын нэр | Төсөвт өртөг | Тайлбар |
Амьдралын төвшин доогуур, орон гэргүй иргэдэд 126ш гэр олгов. | 100 сая | Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарласан. |
Дүүргийн 15 өрхийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх 15 машиныг гардууллаа. төгрөгийн өртөгтэй | 75 сая | энэ машинууд дүүргийн эрүүл мэндийн салбарын үйлчилгээг түргэн шуурхай явуулах боломжийг нь бүрдүүлэх зорилготой. |
Ахмадын сувилал байгуулах | 275 сая | Тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан шалгаруулсан. 550 сая төгрөгөөр Ахмадын сувилал байгуулахаар төлөвлөснөөс 2009 онд 275 сая төлөвлөгдсөн ба үлдэгдлийг нь 2010 оны төсөвт тусган барагдуулна. |
Ахмадын сувилалын гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж авсан. | 30 сая | Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан шалгаруулсан. |
Ахмадын сувилалын ахмадуудад үйлчлэх автомашин худалдан авах | 20 сая | Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарласан.20 саяар автомашин авсан байна гэсэн бичиг өгсөн харин ямар нэг тамга тэмдэг дарагдаагүй болно. |
Нийт дүн | 500 сая |
Leave a Reply