180 саяар мод тарьж, 250 саяар эмчилгээ, оношлогооны төв …
Posted by ИТХ on 2010/11/15
Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайханы 2010 оны 10 сарын 25-ны өдрийн 7/7220 тоот албан захидлаар түүний 2010 оны “тойргийн мөнгө”-ний хуваарилалт ба зарцуулалтыг дараах байдлаар тайлагнажээ.
Хийгдсэн ажил | Төсөвт өртөг /сая.төг/ | Тайлбар |
6-р хорооны 50, 51 орон сууцны гаднах талбайн тохижилтын ажил | 40.0 | ЧДЗДТГ-аас тендерийг зохион байгуулж шалгаруулсан. Ажлын гүйцэтгэл 100% |
13-р хорооны 56-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил /мод тарих/ | 30.0 | ЧДЗДТГ-аас тендерийг зохион байгуулж шалгаруулсан. Ажлын гүйцэтгэл 100% |
19 дүгээр хороо Чингэлтэй хайрхан ууланд мод тарих тохижуулах | 180.0 | ЧДЗДТГ-аас тендерийг зохион байгуулж шалгаруулсан. “Эко парк” байгуулах ажил хийгдэн, хашаажуула, гэрэлтүүлэг тавих ажил дуусах шатандаа орж намрын тариалалтаар модоо суулгаж байна. |
Эмчилгээ оношлогооны төв байгуулах | 250.0 | НЗДТГ-аас тендерийг зохион байгуулж шалгаруулсан. Нээлттэй тендер зарлагдсан. |
Хороодын гэрэлтүүлгийн ажил | 500.0 | НЗДТГ-аас тендерийг зохион байгуулж шалгаруулсан. Нээлттэй тендер зарлагдсан. |
Нийт дүн | 1 тэрбум |
Leave a Reply