2011 оны 1 тэрбум төгрөгөө хуваарилаад эхэлжээ.
Posted by ИТХ on 2010/11/15
Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Р.Рашийн (МАХН) 2009 оны “тойргийн мөнгө” – 500 сая төгрөг, 2010 оны 1 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээлэл ирээгүй бөгөөд харин дараа жил буюу 2011 онд орон нутагт оруулах хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг явуулжээ. Энэ судалгааг Б.Буяннэмэх нэгтгэсэн бөгөөд “аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай тохиролцсон болно” гэжээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Р.РАШИЙН БАГЦААС 2011 ОНД ДУНДГОВЬ АЙМАГТ ХУДАЛДАН АВАХ ҮНДСЭН ХӨРӨНГИЙН САНАЛ
Сум | Хийх ажил | Хөрөнгийн хэмжээ \сая төг\ | Тайлбар | |
Нэг. Боловсрол соёлын байгууллагад | ||||
Гурвансайхан | 150 хүүхдийн цэцэрлэг | 295.0 | Шинээр барих | |
Сайнцагаан | Аймгийн ЗДТГ-ын их засвар | 230.0 | ||
Сайнцагаан | 3-р сургуулийн цайны газар, гал тогооны тоног төхөөрөмж | 25.0 | Гал тогооны тоног төхөөрөмж | |
Сайнцагаан | “Эрдэмийн далай” цогцолбор сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж | 30.0 | ||
Говь-угтаал | Сургуулийн дотуур байрны их засвар | 70.0 | Шинээр барих | |
Өндөршил | Цэцэрлэгийн өргөтгөл | 30.0 | Барилгын ажлаас дутагдаж байгаа хөрөнгө | |
Хоёр. Эрүүл мэндийн салбарт | ||||
Говь-угтаал | Сумын эмнэлэгт шүдний кресло, турбин бортой | 1.8 | Зүүн бүсийн сумдын иргэдэд үйлчилнэ. | |
Аймгийн ЭМГазар | Нэгдсэн эмнэлэгт Eleese шинжилгээний аппарат | 15.0 | Орон нутагтаа шинжилгээ хийнэ. | |
Дэлгэрхангай | Эмнэлгийн барилга | 200.0 | Шинээр барих | |
Гурав. ХАА, дэд бүтэц | ||||
Сайхан-овоо, Сайнцагаан | 4.5 км-ээс өндөр хүчдлийн шугам зөөх, буулгах. | 22.2 | Тариалангийн талбайг усжуулна. | |
Луус | Багсармал тэжээлийн машин | 20.0 | Худалдан авах | |
Дөрөв. Төрийн захиргаа, бусад | ||||
Сайнцагаан, Өлзийт, ЭД, Дэлгэрцогт,Адаацаг | Зарим сумдын орон гэргүй хүмүүсийг гэржүүлэх | 16.0 | Өргөдөл, хүсэлт олон ирсэн | |
Говь-Угтаал | ЗДТГ-ын байрны засвар | 30.0 | Барилгыг барьж дуусгах | |
Цагаандэлгэр | ЗДТГ-ын халаалт | 15.0 | Шинээр хийх | |
Дүн | 1000.0 |
Leave a Reply