Эмнэлэг + Ахмадын өргөө + цахилгаан дамжуулах шугам
Posted by ИТХ on 2010/11/25
УИХ-ын гишүүн Х.ЖЕКЕЙ, А.ТЛЕЙХАН, Х.БАДЕЛХАН нар 2008 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймагт бүгд МАХН –аас нэр дэвшин сонгогджээ. Тэдний 2009 оны “тойргийн мөнгө” – 500 сая төгрөгийн тайлан алга байна. Харин 2010 оны 1 тэрбум зарцуулалтын талаар тус аймаг дахь төрийн бус байгууллагаас дараах мэдээллийг ирүүллээ. Гурван гишүүн “мөнгөө нийлүүлсэн” байна.
Хийсэн ажлын нэр | Төсөвт өртөг/сая.төг/ | Тайлбар |
Эмнэлгийн барилга, 20 ор /Алтай сум/ | 357.0 | Аймгийн Засаг даргын ТГ-аас хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж, энэхүү ажлуудыг эхлүүлсэн бөгөөд 2010 онд багтаан ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна |
Эмнэлгийн барилга, 20 ор /Булган сум/ | 368.0 | |
Эмнэлгийн барилга, 15 ор /Баяннуур сум/ | 375.0 | |
Ахмадын өргөө / Өлгий сум/ | 373.0 | |
Аймгийн ХДТ -д хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжийн шинэчлэл | 27.0 | |
Улаанхус сумын Хөх хөтөл баг /10квт-ын ЦДАШ/ | 472.0 | Эдгээр ажлууд нь багуудын цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/, дэд бүтэц, нарны үүсгүүрээр хангах зорилгоор хийгдсэн болно.Эрдэс баялаг, эрчим хүчний амнаас хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн бөгөөд 2010 оны 10 дугаар сард дууссан. |
Цэнгэл сумын Шар нуур /10квт-ын ЦДАШ/ | 253.0 | |
Сагсай сумын Битүү баг /10квт-ын ЦДАШ/ | 127.0 | |
Алтанцөгц сумын Таригана баг /10квт-ын ЦДАШ/ | 61.0 | |
Дэлүү сумын Бэл баг /10квт-ын ЦДАШ/ | 115.0 | |
Толбо сумын хоёрдугаар баг /10квт-ын ЦДАШ/ | 141.0 | |
Булган сумын Ёлт баг /10квт-ын ЦДАШ/ | 96.0 | |
Алтай сумын Шар говь баг /10квт-ын ЦДАШ/ | 160.0 | |
Алтай сумын Улаанхад баг /10квт-ын ЦДАШ/ | 30.0 | |
Цэнгэл сумын Загаст нуур баг /10квт-ын ЦДАШ/ | 30.0 | |
Буянт сумын Хөх эрэг баг /10квт-ын ЦДАШ/ | 15.0 | |
Нийт дүн | 3 тэрбум |
–
Leave a Reply