УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Батхүү Г.’ Category

Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд гурав нийлж …

Posted by ИТХ on 2010/11/10

Өвөрхангай аймгаас  сонгогдсон УИХ-ын гишүүн З. Энхболд, Г. Батхүү, Д.Зоригт нарын (гурвуулаа Ардчилсан Нам) 2010 оны гурван тэрбум төгрөгийн  хуваарилалт ба зарцуулалтын мэдээллийг тус аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс дараах мэдээллийг нэгтгэн хавсралтын хамт ирүүлэв. Учир нь энэ гурван гишүүн тойргийн мөнгөө зарцуулахдаа хамтарч хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд гишүүн тус бүрээр мэдээлэл бэлтгэх боломжгүй байсан гэжээ.

Харин ноднингийн 500 сая төгрөгийн тайланг мэдээлэл хараахан ирүүлээгүй байна.

 

Хийсэн ажлын нэр

 

Төсөвт өртөг

/сая.төг/

 

Санхүүжүүлсэн дүн /сая.төг/

 

Тайлбар

“Чацаргана-2” төсөл:  Баруун баян Улаан, Богд, Хайрхандулаан, Бүрд, Нарийнтээл, Уянга, Тарагт сумдад хэрэгжүүлсэн. 100 сая 100 сая Гүйцэтгэгчээр “Монтего” ХХК, Хархорин ХХК нар шалгарсан бөгөөд одоогоор ажлын гүйцэтгэл 70% тай  явагдаж байна.
Уянга сумын соёлын төвийн барилга 450 сая 450 сая Худалдан авах ажиллагааг БСШУЯам зохион байгуулахаар болсон.
Уянга сумын Жаргалант багийн соёл, спортын барилга 250 сая 250 сая Ажлын гүйцэтгэл 80% -тай явагдаж байгаа. Гүйтэггэгчээр “Эрч-Хүч” ХХК шалгарсан.
Хужирт сумын эмнэлгийн барилгын өргөтгөл 500 сая 500 сая Барилга угсралтын ажил 50%-тай явагдаж байгаа. Гүйцэтгэгчээр  “Аж Констракшн”ХХК шалгаран ажиллаж байна.
Усалгаатай газар тариалан хөгжүүлэх төсөл 190 сая 190 сая Нэг суманд 10.0 сая /төг/ тооцож, сумдын ЗДТГ-т шилжүүлэн өгсөн.  
Спорт заалны барилгын их засвар 120 сая 120 сая  
Богд сумын эмнэлгийн барилгын их засвар 85 сая 85 сая  
Богд сумын ундны усны зориулалттай худгийн засвар /шүүлтүүртэй/ 25 сая 25 сая  
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 1280 сая 1280 сая  
НИЙТ ДҮН 3 тэрбум төг    

ХАВСРАЛТ.

Өвөрхангай аймгийн 2010 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл

# 2010 онд төлөвлөсөн худалдан авах ажиллагааны нэрс Батлагдсан төсөвт өртөг /мян/төг/ Гэрээний дүн

/мян/төг/

Гүйцэтгэгчийн нэр Тайлбар
2.1.1 Арвайхээр, Хархорин сумдын доторх хатуу хучилттай авто зам барих 400.000.0 199.000.0 “ӨВ АЗЗА”ТӨХК Ажлын гүйцэтгэл 100% хийгдсэн Улсын комиссоор хүлээж авсан
199.800.0 “Хархорин АЗЗА”ТӨХК Ажлын гүйцэтгэл 100% хийгдсэн Улсын комиссоор хүлээж авсан
 

2.1.2

 

Занабазарын нэрэмжит Цэцэрлэгт хүрээлэн, Хүүхэд злуучуудын парк  байгуулах

 

600.000.0

107.334.1 “Цэцэрлэгжилт”ХХК 24000 гаруй мод бут сөөг, 5400 м2 зүлэг, 200 м2 цэцгийн мандал, услалтын систем байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн
230.630.0 “Хаш Хан” ХХК Алсын харагч, морин тойруулга тоглоом, тус бүр нэгийг 140 ширхэг гэрэл суурилуулах ажлыг гүйцэтгэх гэрээтэй 70 ширхэг гэрлийг бүрэн суурилуулж хүлээлгэн өгсөн 11 сардаа багтаан 2 тоглоомыг ашиглалтанд өгөх зорилт тавьж байгаа. 
3.500.0 Ц.Баатар 4486 м2 явган зам тавих ажлын хөлс ажил бүрэн хийгдсэн
7.399.0 “Ханддинай”ХХК Туулайны хамгаалалтын тор худалдан авсан
18.593..0 ЭБЦТС ТӨХК Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд 100 кВт-ын дэд станц нэгийг Хүүхэд залуучуудын паркт 250 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын дэд станцаас кабелиар цахилгааны эх үүсвэр татсан
80.000.0 ӨВ Таван эрдэнэ ХХК Явган замын хавтан 4486 м2, явган замын хашлага 2144 метрийг, сандал 70 ш, хогийн сав 36 ш, сүүдрэвч 6 ширхэгийг нийлүүлэх гэрээтэй.  Бараа 100% нийлүүлэгдсэн
105.000.0 “ӨВ АЗЗА”ТӨХК 6000 м2 хөл бөмбөгийн талбайн суурь тэгшилгээ, асьфалтон хучилт хийх гэрээтэй. Ажил бүрэн хийгдсэн
47.543.9 ӨВ Таван эрдэнэ ХХК Олон улсын стандарт бүхий хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлэг 4896 м2, 960 м2 хашаа, 250 ш сандал, 6 ш гэрэлтүүлэгч гэрэл, 1104 м2 талбайн будаг, 6 ш хөл бөмбөгийн хаалга нийлүүлж угсарч суурилуулах ажлыг 269804.0 мян/төг-р гүйцэтгэх гэрээтэй.    Ажил бүрэн хийгдсэн 
2.1.4 “Чацаргана 2” төслийг  ББУлаан, Богд, Хайрхандулаан, Бүрд, Нарийнтээл, Уянга, Тарагт сумдуудад хэрэгжүүлэх 100.000.0 79.669.5 “Монтего” ХХК

Хархорин ХХК

Ажлын гүйцэтгэл 70% -тай явагдаж байгаа
2.1.5 Уянга сумын Соёлын төвийн барилга 450.000.0     Худалдан авах ажиллагааг БСШУЯам зохион байгуулахаар болсон.
2.1.6 Уянга сумын Жаргалант багийн соёл спортын барилга 250.000.0 242.000.0 “Эрч-Хүч” ХХК Ажлын гүйцэтгэл 80% -тай явагдаж байгаа
2.1.7 Хужирт сумын эмнэлгийн барилга 500.000.0 465.000.0 “Аж Констракшн”ХХК Барилга угсралтын ажил 50%-тай явагдаж байгаа.
2.1.8 Усалгаатай газар тариалан хөгжүүлэх төсөл 190.000.0 190.000.0 Сумдын ЗДТГазар Нэг суманд 10.0 сая /төг/ тооцож сумдад шилжүүлсэн
2.2                                                                         

Их засвар 230.000.0

2.2.1 Спорт заалны барилгын их засвар 120.000.0 108.000.0 “Ган-нэгдэл” ХХК Ажлын гүйцэтгэл 100%  хийгдсэн Техникийн комиссоор хүлээж авсан
2.2.2 Богд сумын эмнэлгийн барилгын  засвар 85.000.0 21.218.7 “Монтего” ХХК Ундны усны зориулалттай шүүлтүүртэй, ус зөөлрүүлэх төхөөрөмжтэй гүний худаг гаргана. Ажил эхэлсэн 
  58.000.0 “Харшийн гэгээ” ХХК Барилгын засварын ажлыг гүйцэтгэх гэрээтэй, ажлын гүйцэтгэл 70%-тай явагдаж байгаа.
  Богд сумын ундны усны зориулалттай худгийн засвар /шүүлтүүртэй/       Төвийн ундны усны зориулалттай худагт ус зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулж, шүүлтүүр тавих гэрээтэй. Ажил эхэлсэн 
Advertisements

Posted in + Батхүү Г., + Зоригт Д., + Энхболд З. | Leave a Comment »