УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Бямбацогт С.’ Category

Ховд аймагт хүүхэд залуучуудын парк барьж эхэллээ.

Posted by ИТХ on 2010/11/10



Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, Д.Дэмбэрэл (хоёулаа МАХН) нар 2010 оны 1 тэрбум төгрөгөө нийлүүлж зарцуулсан жагсаалтыг нийтлэв. Ойрын үед тодруулж нийтлэх болно.    

 

Хийсэн ажлын нэр

 

2010 онд санхүүжүүлэх

/сая.төг/

 

Тайлбар

Аймгийн хүүхэд залуучуудын парк

1000.0

Жаргалант луу ХХК, Алтайн трест ХК, Ховдын Хаш Өргөө ХХК, Ховдын Өргөө ХХК-иуд гүйцэтгэгчээр шалгарч ажил эхэлсэн байна.

Мянгад сумын Цагаанбулаг багийн төвийн барилга

50.0

Барилга угсралтын ажил 80% тай явагдаж байгаа. Гүйцэтгэгчээр Онч мэлмий ХХК шалгаран ажиллаж байна.

Ховд багуудын хөгжлийг дэмжих

184.0

ХАА /Худалдан авах ажиллагаа/ явагдаж байгаа.

 

Жаргалант сумын сургуулийн барилга

110.0

ХАА явагдаж байгаа.

Манхан сумын соёлын төвийн барилгын дээврийн их засвар

10.0

Гүйцэтгэгчээр Дабль сервис ХХК шалгарсан бөгөөд их засварын ажил дуусч хүлээлгэн өгсөн.

Чандмань сумын 12 жилийн дунд сургуулийн барилгын их засвар

50.0

Хас түлхүүр ХХК ажил гүйцэтгэгчээр шалгаран барилгын засварын ажлыг дуусган ашиглалтанд хүлээлгэн өгсөн.

Эрдэнэбүрэн сумын 12 жилийн дунд сургуулийн барилгын их засвар

50.0

Барилгын их засварын ажил дуусч хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэгчээр ББМЗЗТ ХХК шалгаран ажил гүйцэтгэсэн.

Ховд сумын соёлын төвийн барилгын их засвар

50.0

Барилгын их засварын ажил дуусч хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэгчээр Ховдын Хаш Өргөө ХХК шалгаран ажил гүйцэтгэсэн.

Цэцэг сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засвар

20.0

Барилгын их засварын ажил дуусч хүлээлгэн өгсөн. Гүйцэтгэгч нь Буянт боргио ХХК шалгаран ажил гүйцэтгэсэн.

Ховд аймгийн сургууль, цэцэрлэг, соёлын төвийн сантехник, тоног төхөөрөмж шинэчлэх

316.0

ХАА явагдаж байгаа.

Булган сумын Цагдаагийн тасгийн барилга

60.0

ХАА явагдаж байгаа.

Advertisements

Posted in + Бямбацогт С., + Дэмбэрэл Д. | Leave a Comment »

Баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд …

Posted by ИТХ on 2010/10/07

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд 1 тэрбум төгрөгийнхөө тодорхой хэсгийг “Баруун бүсийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн”-г барихад зарцуулна гэсэн ерөнхий мэдээлэл байна.

Харин тус аймгаас сонгогдсон Р.Амаржаргал, Д.Дэмбэрэл нартай хамтран Булган сумын цагдаагийн хэсгийн шинэ байр барихад 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа гэнэ.

Posted in + Бямбацогт С. | Leave a Comment »