УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Жекей Х.’ Category

Эмнэлэг + Ахмадын өргөө + цахилгаан дамжуулах шугам

Posted by ИТХ on 2010/11/25

УИХ-ын гишүүн  Х.ЖЕКЕЙ, А.ТЛЕЙХАН, Х.БАДЕЛХАН нар 2008 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймагт бүгд МАХН –аас нэр дэвшин сонгогджээ. Тэдний 2009 оны “тойргийн мөнгө” – 500 сая төгрөгийн тайлан алга байна. Харин 2010 оны 1 тэрбум зарцуулалтын талаар тус аймаг дахь төрийн бус байгууллагаас дараах мэдээллийг ирүүллээ.  Гурван гишүүн “мөнгөө нийлүүлсэн” байна.

 Хийсэн ажлын нэр Төсөвт өртөг/сая.төг/  Тайлбар
Эмнэлгийн барилга, 20 ор /Алтай сум/ 357.0 Аймгийн Засаг даргын ТГ-аас хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж, энэхүү ажлуудыг эхлүүлсэн бөгөөд 2010 онд багтаан ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эмнэлгийн барилга, 20 ор /Булган сум/ 368.0
Эмнэлгийн барилга, 15 ор /Баяннуур сум/ 375.0
Ахмадын өргөө / Өлгий сум/ 373.0
Аймгийн ХДТ -д хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмжийн шинэчлэл 27.0
Улаанхус сумын Хөх хөтөл баг /10квт-ын ЦДАШ/ 472.0 Эдгээр ажлууд нь багуудын цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/, дэд бүтэц, нарны үүсгүүрээр хангах зорилгоор хийгдсэн болно.Эрдэс баялаг, эрчим хүчний амнаас хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулж бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн бөгөөд 2010 оны 10 дугаар сард дууссан.
Цэнгэл сумын Шар нуур  /10квт-ын ЦДАШ/ 253.0
Сагсай сумын Битүү баг /10квт-ын ЦДАШ/ 127.0
Алтанцөгц сумын Таригана баг /10квт-ын ЦДАШ/ 61.0
Дэлүү сумын Бэл баг /10квт-ын ЦДАШ/ 115.0
Толбо сумын хоёрдугаар баг /10квт-ын ЦДАШ/ 141.0
Булган сумын Ёлт баг /10квт-ын ЦДАШ/ 96.0
Алтай сумын Шар говь баг /10квт-ын ЦДАШ/ 160.0
Алтай сумын Улаанхад баг /10квт-ын ЦДАШ/ 30.0
Цэнгэл сумын Загаст нуур баг /10квт-ын ЦДАШ/ 30.0
Буянт сумын Хөх эрэг баг /10квт-ын ЦДАШ/ 15.0
Нийт дүн 3 тэрбум

Advertisements

Posted in + Баделхан Х., + Жекей Х., + Тлейхан А. | Leave a Comment »

Гурвуулаа мөнгөө нийлүүлж …

Posted by ИТХ on 2010/10/15

Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Жекей нь Х.Баделхан,  А.Тлейхан (гурвуулаа МАХН, одоо МАН) тус тусын 1 тэрбум төгрөгөө нийлүүлж аймгийн төвд 4,2 км хатуу хучилттай зам, мөн дөрвөн суманд 20-25 ортой хүн эмнэлгийн байр, ахмадын өргөө барихаар хуваарилсан ба худалдан авах үйл ажиллагаа дуусч одоо барилгын ажил эхэлсэн тухайгаа 2010 оны 9-р сарын эхээр мэдээлж байв.

Posted in + Жекей Х. | Leave a Comment »