Нөхөн сонгуулиар Чингэлтэй дүүрэгт МАХН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Зоригтийн 2010 оны тойргийн мөнгө – 1 тэрбум төгрөгийн хуваарилалт ба зарцуулалтын товч тайланг 10 сарын 25-ны өдрийн 10/7237 албан тоот захидлаар ирүүлэв.
Хийсэн ажлын нэр | Төсөвт өртөг
/сая.төг/ |
Гэрээний дүн
/сая.төг/ |
Тайлбар |
5 дугаар сургуулийн гадна дотно орчны тохижилт /биеийн тамирын талбайг зүлэгжүүлэх/ | 200.0 | 198.285699 | Гүйцэтгэгчээр Эко тогтол ХХК шалгаран ажлаа 100% хийж дуусган хүлээлгэн өгсөн. |
37-р сургуулийн гадна, дотно тохижилт | 200.0 | 199.8566 | Тотал инж ХХК гүйцэтгэгчээр шалгарсан ажлын явц 60% явж байгаа. |
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх | 100.0 | НЭМЭЛТ ТАЙЛБАР БАЙХГҮЙ. | |
3-р хороо 19, 29-р байрны хооронд бичил цэцэрлэг байгуулах | 50.0 | 49.449211 | ЧД-Тохижилт үйлчилгээ ХХК шалгарсан. Ажлын гүйцэтгэл 100% хийгдэж дууссан. |
5-р хороо 4, 5-р байрны хооронд бичил цэцэрлэг байгуулах | 50.0 | 46.586893 | Товуу засаг ХХК ажил гүйцэтгэгчээр ажилласан. Гүйцэтгэл 100%. |
Иргэдийн амьдрах орчинг сайжрулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх | 100.0 | НЭМЭЛТ ТАЙЛБАР БАЙХГҮЙ. | |
Ахмад настан, ХБИ, хүүхдийн амралт сувилалын газар байгуулах, хашаажуулах. | 50.0 | Хашааг ДЗОУБ-тай хамтран хийж байна. ажлын гүйцэтгэл 50%. Гүйцэтгэгчээр Ширээт тамир ХХК ажиллаж байгаа. | |
Ахмад настан, ХБИ, хүүхдийн амралт сувилалын газар, 19-р хороо 75 ортой хүүхдийн цэцэрлэгт цахилгаан эрчим хүчээр хангах дэд станц байгуулах. | 50.0 | Тендер зарлагдсан. | |
Хүүхдийн цэцэрлэг 100 ортой /ЧД-ийн 7, 8-р хороонд/ | 400.0 | Гэрээ байгуулах шатандаа явж байгаа. | |
Нийт дүн | 1 тэрбум | 969.178403 |