УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘Мэдээ. Тайлбар. Дүгнэлт’ Category

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний зарим тайлбар, дүгнэлт. №2.

Posted by ИТХ on 2011/02/04

УИХ-ын гишүүдийн “тойргийн” хэмээх 500 сая, 1 тэрбум төгрөгийн хуваарилалт, зарцуулалтанд хийсэн “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний мэдээллийн мониторингийн ээлжит тайлбар, дүгнэлтийг үзэж танилцана уу.

УИХ-ын гишүүдийн “тойргийн” мөнгө. №2

Advertisements

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

“УИХ-ын гишүүний мөнгө” хэрхэн гарч ирсэн бэ?

Posted by ИТХ on 2010/10/31

“Иргэд Төсвөө Хянана” сүлжээнээс 2010 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн УИХ-ын гишүүний тойрог тус бүрт олгож байгаа 2009 оны 500 сая төгрөг, 2010 оны 1 тэрбум төгрөгийн хуваарилалт ба зарцуулалтад мэдээллийн мониторинг хийж байна.  Энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар 15 орчим УИХ-ын гишүүний дээрх мөнгөнд холбогдох баримт мэдээллийг цуглуулж нэгтгэсэн бөгөөд уг мэдээллийн мониторингийн үйл явцтай terbum.wordpress.com сайтад орж танилцах боломжтой.

Мэдээллийн мониторингийн хүрээнд УИХ-ын гишүүний хэмээх тодотголтой энэхүү мөнгөний талаар цуврал танилцуулга бэлтгэн хүргүүлэх юм. Энэ удаагийн танилцуулга нь УИХ-ын гишүүний мөнгө анх яаж гарч ирсэн, түүний хэмжээ хэрхэн өөрчлөгдөж ирсэн талаар болон түүнийг дэмжиж буй болон эсэргүүцэж буй байр суурь, олон нийтийн санаа бодол зэргийг багтаасан болно.

Дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс татан авч үзнэ үү – “УИХ-ын гишүүний мөнгө хэрхэн гарч ирсэн бэ?

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

2008 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын аудитын тайлангаас:

Posted by ИТХ on 2010/10/07

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн сонгогдсон тойрогтоо хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд улсын төсвөөс 2000 оноос эхлэн санхүүжилт хийж эхэлсэн бөгөөд 1 гишүүнд 10.0 сая төгрөгөөр тооцон урсгал зардалд тусган хэрэгжүүлж байсан. Харин 2006 оноос эхлэн нэг гишүүнд ногдох мөнгийг 100.0 сая төгрөгөөр тооцож Монгол Улсын Шадар сайдад багцад “Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр нийт 7,6 тэрбум төгрөгийг тусган Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжүүлсэн байна. 2007 оноос эхлэн Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нэг бүрээр төсвийн тухай хуулиар баталдаг болсон бөгөөд 2007 онд 1 гишүүнд ногдох мөнгийг 250.0 сая төгрөг, 2008 онд 500.0 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Төсвийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдийн тойрогтоо хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд УИХ-аас шууд хөрөнгө тусган батлаж байгаа нь нэг талаас сонгуулийн тогтолцоотой хамааралтай боловч нөгөө талаар төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байгаа болно.

(2009 оны 6-р сар)

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

Улсын төсвийн 2007 оны хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн үр дүнд хийсэн аудитын тайлангаас.

Posted by ИТХ on 2010/10/07

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулах 19,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлснийг УИХ хүлээж аваагүй байна

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Хайдав УИХ-ын гишүүдийн тойрогт зарцуулах 19,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт болон бусад хуулийн холбогдох заалтыг зөрчсөн учир хянан шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу Үндсэн хуулийн цэц уг асуудлыг хэлэлцэн 2007 оны 2 дугаар дүгнэлтээр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. УИХ Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 2 дугаар дүгнэлтийг хэлэлцэн Үндсэн хууль болон холбогдох ямар заалт зөрчсөн нь тодорхойгүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

УИХ-ын гишүүн К.Сайрааны захиалгаар Баян-өлгий аймгийн Алтан цөгц, Өлгий, Баяннуур, Булган, Дэлүүн сумдад оѐдол, хатгамлын жижиг үйлдвэр байгуулахаар 119.9 сая төгрөг, УИХ-ын гишүүн Р.Будын хүсэлтээр Сүхбаатар аймгийн Мөнххаан, Онгон сумдад Эсгий, эсгий эдлэлийн үйлдвэр байгуулахаар 20.0 сая төгрөг, УИХ-ын гишүүн Су. Батболдын хүсэлтээр Төв аймгийн Баянчандмань, Баянцогт, Борнуур сумдад иргэд хувиараа мал аж ахуй, газар тариалан эрхлэх үйл ажиллагааг дэмжих техник, дундын үйлчилгээ, үйлдвэрлэлийн төв байгуулахаар 105.0 сая төгрөг, УИХ-ын гишүүн Ч.Авдайн хүсэлтээр Увс аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулан ЗДТГ-ын даргын захирамжаар 100.0 сая төгрөгийг 12 ХХК, хоршоо, 12 иргэнд нийт 386,9 сая төгрөгийн санхүүжилт олгогдсон боловч ажлын гүйцэтгэлийг тухайн аймгууд ирүүлээгүй байна.

(2008 оны 5-р сар)

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний тайлбар, дүгнэлт №1

Posted by ИТХ on 2010/10/04

УИХ-ын гишүүдийн “тойргийн” хэмээх 500 сая, 1 тэрбум төгрөгийн хуваарилалт, зарцуулалтанд хийсэн “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний мэдээллийн мониторингийн урьдчилсан дүгнэлтийг үзэж танилцана уу.

УИХ-ын гишүүний тойргийн мөнгөний  тухай. №1. 

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

“УИХ-ын гишүүний мөнгө” хэрхэн нэмэгдэж ирсэн бэ?

Posted by ИТХ on 2010/10/03

2000 он – 10 сая төгрөг
2001 он – 10 сая төгрөг
2002 он – 10 сая төгрөг
2003 он – 10 сая төгрөг
2004 он – 10 сая төгрөг
2005 он – 10 сая төгрөг
2006 он – 100 сая төгрөг
2007 он – 250 сая төгрөг
2008 он – 500 сая төгрөг
2009 он – 500 сая төгрөг
2010 он – 1 тэрбум төгрөг

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »

УИХ-ын “гишүүний мөнгө”-нд зориулсан сайт нээгдлээ.

Posted by ИТХ on 2010/10/01

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс иргэдийн дунд УИХ-ын “гишүүний мөнгө” гэж нэрлэгдэж байгаа 2009 оны 500 сая, 2010 оны 1 тэрбум төгрөгийн хуваарилалт, зарцуулалтанд мэдээллийн мониторинг явуулж энэ талаар шуурхай мэдээлж байх terbum.wordpress.com сайтыг ажиллуулж эхэллээ.

Posted in Мэдээ. Тайлбар. Дүгнэлт | Leave a Comment »