УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Очирбат Д.’ Category

Бас нэг мэдээлэл

Posted by ИТХ on 2010/11/15

Нийслэлийн Чингэлтэй дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Очирбатын 2009 оны “тойргийн мөнгө” – 500 сая төгрөгийн зарцуулалтын талаар гишүүний туслахаас  бас нэг мэдээлэл ирүүллээ. Өмнө авсан мэдээлэлтэй үндсэндээ давхардаж байна.

Хийсэн ажлын нэр Төсөвт өртөг Тайлбар
Амьдралын төвшин доогуур, орон гэргүй иргэдэд 126ш гэр олгов. 100 сая Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарласан.
Дүүргийн 15 өрхийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх 15 машиныг гардууллаа. төгрөгийн өртөгтэй 75 сая энэ машинууд дүүргийн эрүүл мэндийн салбарын үйлчилгээг түргэн шуурхай явуулах боломжийг нь бүрдүүлэх зорилготой.
Ахмадын сувилал байгуулах 275 сая Тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан шалгаруулсан. 550 сая төгрөгөөр Ахмадын сувилал байгуулахаар төлөвлөснөөс 2009 онд 275 сая төлөвлөгдсөн ба үлдэгдлийг нь 2010 оны төсөвт тусган барагдуулна.
Ахмадын сувилалын гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж авсан. 30 сая Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан шалгаруулсан.
Ахмадын сувилалын ахмадуудад үйлчлэх автомашин худалдан авах 20 сая Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарласан.20 саяар автомашин авсан байна гэсэн бичиг өгсөн харин ямар нэг тамга тэмдэг дарагдаагүй болно.
Нийт дүн 500 сая  
Advertisements

Posted in + Очирбат Д. | Leave a Comment »

Д.Очирбат гишүүн Ахмадын сувилал байгуулжээ.

Posted by ИТХ on 2010/10/10

Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбатын өөрийн нэрээр 2009 оны улсын төсөвт батлагдсан 500 сая төгрөгийг хэрхэн зарцуулснаа дараах байдлаар тайлагнажээ. 

Нэг.

Тойрогтоо төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын хүрээнд надад хүсэлт гарган хандсан амьдралын төвшин доогуур, орон гэргүй иргэдэд гэр олгохоор 100 сая төгрөг төлөвлөгдсөнөөс тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан 125 гэрийг захиалгаар хийлгүүлж олголоо.

Хоёр.

Дүүргийн 15 өрхийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх 15 машиныг гардууллаа. 75 сая төгрөгийн өртөгтэй энэ машинууд дүүргийн эрүүл мэндийн салбарын үйлчилгээг түргэн шуурхай явуулах боломжийг нь бүрдүүлэх зорилготой.

Гурав. 

Мөн 550 сая төгрөгөөр Ахмадын сувилал байгуулахаар тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан шалгаруулснаас энэ онд 275 сая төлөвлөгдсөн ба үлдэгдлийг нь 2010 оны төсөвт тусган барагдуулна.

Дөрөв.

Ахмадын сувилалын гал тогооны тоног төхөөрөмж 30 саяд төлөвлөгдсөнөөс тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан шалгаруулж гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж авсан.

Тав. 

Ахмадын сувилалын ахмадуудад үйлчлэх автомашин 20 саяд төлөвлөгдснөөс тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газар дээр зарлан 20 саяар автомашин авсан байна. Гэсэн бичиг өгсөн харин ямар нэг тамга тэмдэг дарагдаагүй болно.

Posted in + Очирбат Д. | Leave a Comment »