УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Раш Р.’ Category

“Тойргийн мөнгө”-өөр барьсан зам

Posted by ИТХ on 2010/11/29

УИХ-ын гишүүн Р.Раш, Х.Наранхүү нарын “тойргийн мөнгө”-өөр энэ замыг барьжээ. Дундговь аймгийн төв – Мандалговиос Улаанбаатарын зүгт 10 км үргэлжилнэ… 

Advertisements

Posted in + Наранхүү Х., + Раш Р. | Leave a Comment »

2011 оны 1 тэрбум төгрөгөө хуваарилаад эхэлжээ.

Posted by ИТХ on 2010/11/15

Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Р.Рашийн (МАХН) 2009 оны “тойргийн мөнгө” – 500 сая төгрөг, 2010 оны 1 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээлэл ирээгүй бөгөөд харин дараа жил буюу 2011 онд орон нутагт оруулах хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг явуулжээ. Энэ судалгааг Б.Буяннэмэх нэгтгэсэн бөгөөд “аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай тохиролцсон болно” гэжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Р.РАШИЙН БАГЦААС   2011 ОНД ДУНДГОВЬ АЙМАГТ  ХУДАЛДАН АВАХ ҮНДСЭН ХӨРӨНГИЙН САНАЛ

Сум Хийх ажил Хөрөнгийн хэмжээ \сая төг\ Тайлбар
Нэг. Боловсрол соёлын байгууллагад
Гурвансайхан 150 хүүхдийн цэцэрлэг 295.0 Шинээр барих
Сайнцагаан Аймгийн ЗДТГ-ын их засвар 230.0  
Сайнцагаан 3-р сургуулийн цайны газар, гал тогооны тоног төхөөрөмж 25.0 Гал тогооны тоног төхөөрөмж
Сайнцагаан “Эрдэмийн далай” цогцолбор сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж 30.0  
Говь-угтаал Сургуулийн дотуур байрны их засвар 70.0 Шинээр барих
Өндөршил Цэцэрлэгийн өргөтгөл 30.0 Барилгын ажлаас дутагдаж байгаа  хөрөнгө
Хоёр. Эрүүл мэндийн салбарт
Говь-угтаал Сумын  эмнэлэгт шүдний кресло, турбин бортой 1.8 Зүүн бүсийн сумдын иргэдэд үйлчилнэ.
Аймгийн ЭМГазар Нэгдсэн эмнэлэгт Eleese шинжилгээний аппарат 15.0 Орон нутагтаа  шинжилгээ хийнэ.
Дэлгэрхангай Эмнэлгийн барилга 200.0 Шинээр барих
Гурав.  ХАА, дэд бүтэц
Сайхан-овоо, Сайнцагаан 4.5 км-ээс өндөр хүчдлийн  шугам  зөөх, буулгах. 22.2 Тариалангийн талбайг усжуулна.
Луус Багсармал тэжээлийн машин 20.0 Худалдан авах
Дөрөв. Төрийн захиргаа, бусад
Сайнцагаан, Өлзийт, ЭД,  Дэлгэрцогт,Адаацаг Зарим сумдын орон гэргүй хүмүүсийг гэржүүлэх 16.0 Өргөдөл, хүсэлт олон ирсэн
Говь-Угтаал ЗДТГ-ын байрны засвар 30.0 Барилгыг барьж дуусгах
Цагаандэлгэр ЗДТГ-ын  халаалт 15.0 Шинээр хийх
Дүн 1000.0

Posted in + Раш Р. | Leave a Comment »

400 хүнтэй сумын төвд 500 суудалтай спорт заал

Posted by ИТХ on 2010/10/10

Дундговь аймгийн Баянжаргалан сум 2006 онд 1213 хүн амтай байжээ. Түүнээс хойш хүн амын тоо өсөөгүй, харин бага зэрэг буурчээ. Нийт 3 багтай, харин сумын төвд өндөр настан, хүүхэд нийлээд 400-аад хүн оршин суудаг жижигхэн сум.

Гэтэл Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Раш 2009 онд тус сумын төвд 500 хүний суудалтай спорт цогцолбор барьж ашиглалтанд оруулжээ. Үүнд өөрийн нэрээр батлагдсан улсын төсвийн 400 гаруй сая төгрөгийг зарцуулсан гэсэн мэдээлэл байна.

Өнөөдөр тус спорт цогцолборт залуучууд хааяа нэг орж тоглодог, бусад цагт цоожтой голдуу байдаг гэнэ.

Posted in + Раш Р. | Leave a Comment »