УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Сэдванчиг Ц.’ Category

Дахиад ноолуур байгуулах үйлдвэр …

Posted by ИТХ on 2010/11/10

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг (Ардчилсан Нам) 2009 оны 500 сая ба 2010 оны 1 тэрбум төгрөгийн хуваарилалт ба зарцуулалтын тухай мэдээллээ нэгтгэн ирүүллээ. Мэдээллийн эх сурвалж: УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн 2010 оны 10 сарын 25-ны өдрийн 11/7209 албан тоот бичиг.

2010 оны 1 тэрбум төгрөгийн зарцуулалт:

 

Хийсэн ажлын нэр

 

Төсөвт өртөг

/сая.төг/

 

Тайлбар

Жилд 300-500 тн ноос, ноолуур боловсруулах хүчин чадалтай анхан шатны боловсруулах үйлдвэр барих 200.0 Мөрөн суманд 2009 онд төсөл хэрэгжиж эхэлсэн. 2010 онд багтаж үйлдвэр ашиглалтанд орно. 100 ажлын байр шинээр бий болно. Гүйцэтгэгчийг аймгийн ЗДТГ шалгаруулсан.
Хатуу хучилттай авто зам 300.0 Аймгийн ЗД-ын шийдэвэрээр Мөрөн суманд 2 км зам засварын ажил хийгдсэн.
Эрчимжсэн мал аж ахуй, малжуулах 97.0 Орон нутгийн удирдлага, иргэдийн хүсэлтийг үндэслэж
Жижиг, дунд үйлдвэрлэл 80.0 Төслүүдийг аймгийн ЗДТГ шалгаруулж, ХААН, Зоос, Хадгаламж банкуудаар дамжин хэрэгжиж байгаа.
Сургуулиудад бөхийн дэвжээ 78.0 Үндэсний бөхийн 23, Чөлөөт бөхийн 2 буюу нийт 28ш бөхийн дэвжээгээр аймгийн бүх сумдын сургуулийг хангасан. Тендерийг аймгийн ЗДТГ шалгаруулсан.
Монгол ногоо 75.0 Төслүүдийг аймгийн ЗДТГ шалгаруулж, ХААН, Зоос, Хадгаламж банкуудаар дамжин олгож эхэлсэн.
Инженерийн хийцтэй худаг, уст цэг 40.0 Шинэ-Идэр, Арбулаг, Чандмань-Өндөр сумдад хийгдэхээр төлөвлөгдсөн.
Эхчүүдийн амрах байр 30.0 Бүрэнтогтох суманд ажил бүрэн хийгдсэн. Алаг-Эрдэнэ суманд байрыг барьж эхэлсэн. Тендерийг аймгийн ЗДТГ шалгаруулсан.
Хөдөө аж ахуйг бага оврын техникээр хангах 30.0 Тендерийг аймгийн ЗДТГ 9 сард зарласан, 11 сард Галт сумын Зүрх баг, Түнэл сумыг трактороор хангана.
Халуун усны барилга /Мөрөн сумын 9, 12-р хороо/ 30.0 Аймгийн засаг даргад эрх нь шилжсэн. Ажил эхлээгүй байгаа.
Сүү боловсруулах үйлдвэр /Галт сум/ 20.0 Орон нутагт санхүүжилт хийгдээгүйгээс ажил хүлээгдэж байна.
Цагдаагийн хэлтсийн техник хэрэгсэл 10.0 Аймгийн цагдаагийн газарт хэрэгжүүлэх эрх нь шилжиж ажил хийгдсэн.
Багийн төвийн тохижилт /Зашаант сум, 1, 2-р баг/ 10.0 Сумын засаг даргад хөрөнгө зарцуулах эрх нь шилжсэн. Ажил эхлээгүй байгаа.
Нийт дүн 1 тэрбум  
Advertisements

Posted in + Сэдванчиг Ц. | Leave a Comment »

Ноолуурын үйлдвэрлэл төсөл хэрэгжүүлж байгаа …

Posted by ИТХ on 2010/10/28

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг (Ардчилсан Нам) 2009 оны 500 сая ба 2010 оны 1 тэрбум төгрөгийн хуваарилалт ба зарцуулалтын тухай мэдээллээ нэгтгэн ирүүллээ. Мэдээллийн эх сурвалж: УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн 2010 оны 10 сарын 25-ны өдрийн 11/7209 албан тоот бичиг.

2009 оны 500 сая төгрөг:

 Хийсэн ажлын нэр  Төсөвт өртөг

/сая.төг/

 Тайлбар
Сумдын эмнэлгүүдийг унаажуулах 30.0 Ханх, Цэцэрлэг сумдын хүн эмнэлэг шинэ УАЗ-469 машин олгосон. Тендерийг аймгийн ЗДТГ-аас шалгаруулсан.
Мөрөн сумын өрхийн эмнэлгүүдийг унаажуулах 24.6 Мөрөн сумын 6 өрхийн эмнэлэгт 6 жижиг суудлын автомашин олгосон. Тендерийг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж шалгаруулсан.
Сумдын хөгжлийг дэмжих, сумдад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэл 45.0 9 сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор сум бүрт 5 сая төгрөг зарцуулсан. Гүйцэтгэгчтус бүрийг сонгон шалгаруулах эрх нь сумдын Засаг дарга  нарт шилжиж шийдвэрлэгдсэн.
Ноолуурын үйлдвэрлэл төсөл-д 300.0 100 ажлын байр шинээр бий болгох,жилдээ 300-500тн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг аймгийн ЗДТГ сонгон шалгаруулж хэрэгжүүлж байгаа.
Шинэ сургуулийн суурь тавих 100.0 Жаргалант, Галт сумын сургуулиудад шинээр баригдах дунд сургуулийн суурийг тавьсан. Гүйцэтгэгчийг аймгийн ЗДТГ шалгаруулсан.
Нийт дүн 500.0  

Posted in + Сэдванчиг Ц. | Leave a Comment »