УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Оюун С.’ Category

Засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжинд голлон зарцуулав

Posted by ИТХ on 2010/11/15



Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Оюуны (Иргэний Зориг нам)-ын туслахаас эрхэм гишүүний 2010 оны “тойргийн мөнгө” – 1 тэрбум төгрөгийг хуваарилалт, зарцуулалтын талаар дараах жагсаалт ирүүлж “Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулиар батлагдсан бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын 70 хувь буюу 700 сая төгрөгийг Эрүүл мэндийн салбарт, 300 сая төгрөг буюу 30 хувийг боловсролын салбарт хөрөнгө оруулсан. Хөрөнгө оруулахдаа Сонгинохайрхан дүүргийн байгууллагуудын саналыг авч, ирсэн саналуудын дагуу газар дээр нь очиж танилцан дүгнэлт гаргасны үндсэн дээр хөрөнгө оруулсан болно” гэсэн тайлбар хийсэн байна.

Харин зарцуулалтын үр дүнгийн талаар  тайлбар алга байна. 

Хийсэн ажлын нэр

Санхүүжүүлсэн дүн /сая.төг/

ЭМН-ийн III дугаар амбулаторийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зам тавих, нөхөн сэргээх эрүүлжүүлэх кабинет байгуулах

15.0

20 дугаар хорооны Хурганы хэсэгт эмийн сангийн барилга барих

12.7

Тоног төхөөрөмжийн сургалт 3 хүн /БНПУ/

7.5

ЭНЭШТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт 2-оос дээш насны сахиуртай хүүхдийн палатны тохижилтод

/ЭМЯ хариуцна/

10.0

ЭНЭШТ-ийн нярайн эрчимт эмчилгээний тасгийн тохижилтод /ЭМЯ хариуцна/

5.0

Эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн түргэн тусламжийн автомашин

44.0

Өрхийн эмнэлгийн эргэлтийн автомашин /ЭМН/

27.0

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд суурин болон зөөврийн ЭХО аппарат нийлүүлэх /ЭМН/

104.0

Эмчилгээний зориулалттай эд хогшил /ЭМН/

21.32

Эмчилгээний зориулалттай техник, тоног төхөөрөмж /ЭМН/

29.75

Лабораторийн иж бүрэн хэрэгсэл /Жаргалант тосгоны хүн эмнэлэг/

15.25

Дуудлага, эргэлтийн автомашин /Жаргалант тосгоны хүн эмнэлэг/

15.0

Компьютер, техник хэрэгсэл /Нэгдсэн эмнэлэг/

20.0

Ахуйн болон гал тогооны тоног төхөөрөмж /Нэгдсэн эмнэлэг/

22.9

Хүчилтөрөгчийн коктелийн хэрэгсэл /Нэгдсэн эмнэлэг/

20.0

Чийрэгжүүлэлтийн өрөөний тоног төхөөрөмж, засвар /Нэгдсэн эмнэлэг/

15.6

Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын сургалт

5.0

СХДүүргийн Нэгдсэн эмнэлэгт оношлогоо, эмчилгээний аппарат

50.0

Эмчилгээний зориулалттай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж /Нэгдсэн эмнэлэг/

25 .5

Эмнэлгийн зориулалттай автомашин /Нэгдсэн эмнэлэг/

15.0

Дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хэлтэс, дүүргийн Хүүхдийн клиник сувиллын сургалт үйлчилгээний техник, тоног төхөөрөмж, материал

24.68

Эрх зүйн болон эрүүл мэндийн гарын авлага гаргах

8.0

Эрүүл мэндийн болон сургууль цэцэрлэгийн эрүүл мэндийн кабинетийн засвар /104-р цэцэрлэг, 92 дугаар цэцэрлэг, ЭНЭШТөвийн хүүхдийн ерөнхий мэс заслын тасаг, 10-р хорооны Байгаль наран өрхийн эмнэлэг

26.0

105, 107, Амьдрах ухаан төвд бялдаржуулах төв болон гадна талбай байгуулах

20.7

80, 148, 163 дугаар цэцэрлэг, 2 дугаар амбулаторийн эрүүл мэндийн кабинетийн тоног төхөөрөмж

26.3

90 дугаар цэцэрлэгийн эрүүл ахуйн аюулгүйн орчныг сайжруулах /сантехникийн засвар/

9.0

81 дүгээр цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж

10.0

СХД-ийн Эрүүл мэндийн сургалт сурталчилгааны машин /СХД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хэлтэс/

20.0

СХД-ийн 9-р хорооны “Энх элбэрэл” өрхийн эмнэлгийн гадна цэвэр усны шугам солих засвар

3.9

СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн 3 дугаар амбулаторийн техник тоног төхөөрөмж

30.0

СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн 3 дугаар амбулаторийн засвар

25.2

СХД-ийн 21 дүгээр хорооны “Баянбигэр” өрхийн эмнэлэгт уурын зуух барих

7.61

КНIIЭ-ийн Хүүхдийн тасгийн хөхөөр хооллолтын болон тоглоомын өрөөний тохижилт

8.09

163 дугаар цэцэрлэгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ангийн сургалтын тоног төхөөрөмжийн шинэчлэл

3.0

38 дугаар цэцэрлэгийн цэвэр усны шугамын холболт, цахилгааны засвар

9.0

79 дүгээр цэцэрлэгийн бохир усны бойлуур солих

3.5

90 дүгээр цэцэрлэгийн сантехникийн дулааны бойлуур солих

7.2

148 дугаар цэцэрлэгийн 3 ангийн засвар

18.0

112 дугаар цэцэрлэгийн 1 дүгээр хоолны тогоо /250 л./

4.6

118 дугаар цэцэрлэгийн гадна цэвэр усны шугамын засварын ажил

4.5

101 дүгээр цэцэрлэгийн дулааны шугам сүлжээг шинэчлэх

10.0

65 дугаар сургуулийн чийрэгжүүлэлтийн танхим тохижуулах

2.0

76 дугаар сургуулийн сантехникийн засвар

20.0

67 дугаар сургуулийн сантехникийн засвар

20.0

92 дугаар цэцэрлэгийн сантехникийн засвар

15.0

125 дугаар цэцэрлэгийн сантехникийн нэмэлт холболт хийж дулааны хангамжийг сайжруулах засвар

10.0

79 дугаар цэцэрлэгийн 6 ангийн 00-ийн өрөөний тоног төхөөрөмжийг шинэчлэх засвар

8.0

110 дугаар цэцэрлэгийн сэрүүн өрөөний дээврийн засвар

10.0

84 дүгээр цэцэрлэгийн дээврийн засвар

13.0

101, 112 дугаар цэцэрлэгийн сэрүүн өрөөний засвар

13.0

84 дүгээр цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх

10.0

148 дугаар цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх, сургалтын техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх

20.0

СХДүүргийн Боловсролын хэлтсийн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх

10.4

106 дугаар сургуульд цахим сургууль хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж нийлүүлэх

13.6

62 дугаар сургуулийн компьютерийн кабинетийн тоног төхөөрөмж нийлүүлэх

9.0

СХД-ийн 90-р цэцэрлэгийн гадна дулааны шугамын засвар

7.0

СХД-ийн 65 дугаар сургуулийн гадна бохирын ажил

18.2

СХД-ийн 125 дугаар цэцэрлэгийн 4 ангийн тохижилт

8.0

Сэргээн засалтын үндэсний төв /ХБ-тэй хүүхдийн сургалтын тоног төхөөрөмж/

5.0

Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад ЕБС, цэцэрлэгийн багшийг мэргэшүүлэх /хүүхдийн хэл ярианы заслын сургалт/

28.0

НИЙТ ДҮН

1000.0

Posted in + Оюун С. | Leave a Comment »

ШУТИС-ын Геологи, газрын тосны сургууль, Механик инженерийн сургуульд бас хүртээжээ.

Posted by ИТХ on 2010/11/15

УИХ-ын гишүүн С.Оюуны (Иргэний Зориг нам) 2009 оны “тойргийн мөнгө” болох 500 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан тухай мэдээллийг туслахаас нь ирүүлэв.

Хэрхэн хэрэгжсэнийг нягтлах шаардлагатай.

 

Хийсэн ажлын нэр

 

Санхүүжүүлсэн дүн

/сая.төг/

 

Тайлбар

Автоклав, амьсгалийн аппарат, дуслын шахуургууд, дагалдах хэрэгслийн хамт авсан.

100.0

УБ хотын Клиникийн 1-р амаржих газар болон нярайн тасагт

Албан бус боловсролын “Гэгээрэл” төвийн техник тоног төхөөрөмжийг шинэчилсэн.

5.0

УБ хотын СХД-ийн 12-р сургуульд.

“Одонт манал” өрхийн эмнэлэгт бага оврын автомашин худалдан авсан.

7.0

СХД-ийн 22-р хороо

“Баянбигэр” өрхийн эмнэлэгт бага оврын автомашин худалдан авсан.

7.0

СХД-ийн 24-р хороо

“Отгон долоон бурхан” өрхийн эмнэлэгт бага оврын автомашин худалдан авсан.

7.0

СХД-ийн 5-р хороо

Орлого багатай айл өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхэх зорилгоор гэр олгосон.

20.0

УБ хот, СХД-ийн өрхүүдэд. /хэдэн гэр олгомон талаар тодорхой тоо алга байна./

Төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа хороодын техник, тоног төхөөрөмжийг  сайжруулсан.

40.0

СХД-ийн 1-11, 17-25 хороодын айл өрхүүдэд.

СХД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хэлтсийн тоног төхөөрөмжийг сайжруулсан.

10.0

Улаанбаатар хот, ЗДТГ-ын Нийгмийн хэлтэст.

СХД-ийн гэр хорооллын 125-р цэцэрлэгт гал тогооны  тоног төхөөрөмж худалдан авч өгсөн мөн тоглоомын талбай байгуулсан.

30.0

СХД-ийн 15 хорооны гэр хорооллын дэнжийн хэсгийн 125-р цэцэрлэгт.

Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах тасагт эмчилгээний тоног төхөөрөмж худалдан авч өгсөн.

70.0

СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдиын тасагт.

СХД-ийн ЭМН-ийн ус дулаан хангамжийнгадна  шугамыг засварласан.

15.0

УБ хот, СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл

СХД-ийн 74-р сургуулийн  дотуур байрны өргөтгөлийн  засварын ажил хийсэн.

50.0

СХД-ийн 21-р хороо, Жаргалант тосгон 74-р дунд сургууль

Мэдээлэл зүйн кабинет шинээр байгуулах болон сургалтын орчныг шинэчлэх, техник тоног төхөөрөмж худалдан авсан.

30 .0

УБ хот, СХД, 42-р дунд сургууль

Нийслэлийн СБД-ийн 25-р тусгай дунд сургуулийн сургалтын  материал болон техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, сургалтын кабинет байгуулах

20.0

УБ хот, СБД-ийн  25-р тусгай дунд сургуульд.

ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг, ЖДҮ-ийн газрын харъяа ЖДҮ-ийг дэмжих СОНГИНОХАЙРХАН төвд хөрөнгө оруулсан.

10.0

УБ хот, СХД.

ШУТИС-ийн Геологи газрын тосны сургуулийн сургалтын техник тоног төхөөрөмж, засвар шинэчлэл хийсэн.

20.0

УБ хот, ШУТИС-ийн Геологи газрын тосны сургуульд

ШУТИС-ийн Механик Инженерийн сургуулийн номын сангийн тоног төхөөрөмж, засвар шинэчлэл хийсэн.

9.0

УБ хот, ШУТИС-ийн Механик Инженерийн сургуульд

СХД-ийн 2 –р хорооны “Сод”  хүүхдийн цэцэрлэгийн халаалтын нам даралтын зуухыг байгаль орчин эрүүл мэндэд хоргүй газрын дулааны насосоор ажилладаг халаалтын системээр солих, түүнд шаардагдах цэцэрлэгийн шинэчлэл, засвар хийсэн.

30.0

УБ хот, СХД.

СХД дэх Нацагдоржийн нэрэмжит Цамбагарав төвийн номын сангийн  номын фондийг шинэчлэх, техник тоног төхөөрөмжийг сайжруулсан.

6.0

УБ хот, СХД.

СХД-ийн ЭМН-ийн Яаралтай түргэн тусламжийн тасагт нэн шаардлагатай  тоног төхөөрөмжийг худалдан авч  өгсөн.

14.0

___

НИЙТ ДҮН

500.0

 



Posted in + Оюун С. | Leave a Comment »