УИХ-ын гишүүний … 500 сая … 1 тэрбум …

"Иргэд төсвөө хянана" сүлжээний мониторингийн мэдээлэл

Archive for the ‘+ Хүрэлбаатар Ч.’ Category

Увсын гурван гишүүн Улаангомыг тордсон байна.

Posted by ИТХ on 2010/11/29

2008 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвшиж сонгогдсон Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн,  Ч.Хүрэлбаатар (гурвуулаа МАХН) нар 2010 онд өөрсдийн нэр дээр батлагдсан “тойргийн мөнгө” болох нийт 3 тэрбум төгрөгийг нийлүүлж дараах байдлаар хуваарилжээ.  Үүнийг тус аймаг дахь төрийн бус байгууллагын төлөөлөл мэдээллээ.

 Хийсэн ажлын нэр Төсөвт өртөг /сая.төг/  Тайлбар
Сургуулийн сургалтын тоног төхөөрөмж /Увс,  7 сургуульд/ 15.0 ажил хийгдэж байгаа
Түргэн тусламжийн автомашин   2 сум 36.6 ТАЙЛБАРГҮЙ
Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж /Увс,Цагаанхайрхан/ 25.0 ТАЙЛБАРГҮЙ
Угсаатны зүй судлал /Увс/ 30.0 Цэдэнбалын цогцолбор луу орно
Иргэдийг гэржүүлэх /Увс/ 250.0 ТАЙЛБАРГҮЙ
Төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлэх хөтөлбөрт /Увс/ 280.0 ТАЙЛБАРГҮЙ
Ойжуулах төсөл /Улаангом, Өмнөговь, Завхан/ 53.4 Өмнөговь-15.0, Улаангом-18.4, Завхан-20.0 сумдад эрх шилжүүлсэн
Сургуулийн хичээлийн байрны өргөтгөл /Улаангом Эрдэм-оргил цогцолбор сургууль/ 115.0 зураг төсөв хийгдэж байгаа
Сургуулийн хичээлийн байрны өргөтгөл /Улаангом, Шинэ-ирээдүй цогцолбор сургууль 115.0 зураг төсөв хийгдэж байгаа
Цэцэрлэгийн барилгын засвар /Увс,Малчин/ 100.0 зураг төсөв хийгдэж байгаа
Өрхийн эмнэлэг, багийн контор барих /Увс,Улаангом, 1 дүгээр баг/ 100.0 Тендер зарлагдаж байгаа
Дулааны шугам сүлжээний өргөтгөл /Увс, Улаангом/ 750.0 ТЭЗҮ хийгдэж байгаа
Орон сууцны шинэчлэл, хотын тохижилт /Увс,Улаангом/ 1,000.0 Зураг төсөв хийгдэж байгаа
Услах систем байгуулах, тариалан эрхлэлтийг дэмжих, Атрын 3 дугаар аян /Увс/ 100.0 ТАЙЛБАРГҮЙ
Зүүнговь, Тохой багийн төв барих 10.0 Суманд эрх шилжүүлсэн
Ховд, Ачит багийн төв барих 15.0 Суманд эрх шилжүүлсэн
Зүүнхангай,  Даланбулаг багийн төв 5.0 Суманд эрх шилжүүлсэн
Нийт дүн 2,999.4  

Харин өнгөрсөн онд тэд энэ мөнгийг хэрхэн зарцуулсан тухай тодорхой мэдээлэл алга байна.

Posted in + Нямдорж Ц., + Хүрэлбаатар Ч., + Чойжилсүрэн Б. | Tagged: | Leave a Comment »